Service Box платформд тавтай морил!

Үйлчилгээ захиалгын дижитал платформ

Дэлгэрэнгүй

Тухай

Бидний амьдралын хэв маяг өдрөөс өдөрт дижитал хэв маяг руу хурдтай шилжиж, үүнийг дагаад олон асуудлыг ухаалгаар шийдэх боломж нээлттэй, хүртээмжтэй болсоор байна. Бид энэхүү хэмнэлийг хурдасгах зорилгоор бүх хэрэгцээт үйлчилгээг нэг дороос захиалах боломжтой үйлчилгээ захиалгын платформ Servicebox-ийг танилцуулж байна. Танд цагийн багш, гэр цэвэрлэгээ, хана өрөмдөх, гоо сайхан, хүнс хүргэлт, бараа хүргэлт, илгээмж илгээх гэх мэт бүх хэрэгцээт үйлчилгээг ухаалаг утсаараа захиалах боломжийг санал болгож байна. Харин бизнес эрхлэгч, фрийлансер, үйлчилгээ үзүүлэгч хувь хүмүүст платформын гишүүн болж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэх дижитал шийдлийг хүргэх юм. Та үйлчилгээний соёлыг хамтдаа бүтээх Servicebox платформд нэгдээрэй.

Онцлох боломжууд

Үйлчилгээ удирдах

Захиалга хийх, авах, цуцлах, татгалзах, төлөвийг өөрчлөх, орлогын тайлан

Чат

Апп дотроосоо чатаар холбогдох, мэдээлэл солилцох

Байршил

Ойр байгаа үйлчилгээг хялбараар олох,байршил хайх

Захиалгын явцыг хянах

Захиалга хийгдсэн мөчөөс дуусах хүртэл захиалгын бүх явцыг хугацааны хоцрогдолгүй авах

Хөнгөлөлт

Промо код, купон, хямдрал олгох

Үнэлгээ

Үнэлгээ харах, үнэлгээ өгөх

Үйлчилгээ захиалах, захиалга товлох

Хэрэгцээт үйлчилгээг хүссэн үедээ шууд захиалах эсвэл цаг товлон захиалах

Хэрэглэгчийн апп

Servicebox апп-ийг татсанаар хэрэгцээт бүх үйлчилгээг захиалах боломж бүрдэнэ. Цахилгаанчин, мужаан, сантехник, гоо сайхан, хүнс хүргэлт, унаа дуудах гээд бидний өдөр тутмын амьдралд хэрэг болдог бүх үйлчилгээг нэг дороос захиалах боломжийг бид танд санал болгож байна. Та хаана ямар үйлчилгээ байгааг хайх гэж цаг алдах шаардлагагүй боллоо. Бид таны ойр орчимд ямар үйлчилгээ байгааг өмнөх хэрэглэгчийн үнэлгээтэй харуулах болно, та харин сонголтоо хийгээрэй.

Жолоочийн апп

Servicebox Driver апп-аа татаад орлогоо нэмэгдүүлэх боломжийг танд санал болгож байна. Та жолоо барингаа бусдад унаагаар үйлчил, хүргэлт хий. Харин бид танд технологийн бүх үйлчилгээг үзүүлье. Та захиалга хүлээж авах, явцаа хянах, үйлчлүүлэгчтэй холбогдох, байршил хайх, төлбөрөө авах зэрэг бүхий л асуудлаа бидэнд даатгаж болно. Таны орлогын нэмэлт эх үүсвэр Servicebox Driver апп!

Бизнес эрхлэгчийн апп

Та өөрийн эрхэлдэг бизнесээ дижитал ертөнцөд ч бас цогцлоомоор байна уу? Тэгвэл та Servicebox Owner апп-ийг татаад онлайн дэлгүүрээ нээгээрэй. Зөвхөн апп-аас гадна хэрэглэхэд хялбар админ интерфэйсийг эзэмшиж өөрийн бизнесийн чухал үзүүлэлтүүдийг хянах боломжтой. Та тусдаа вэб хөгжүүлэх, маркетинг хийх, захиалга, хүргэлтээ шийдэх гээд олон асуудлаа бидэнд даатга. Бид таны технологийн туслах байж, таны бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхдээ баяртай байх болно. Хүргэлт, захиалгын бүх үйлчилгээ нэг дор, Servicebox Owner апп!

Үйлчилгээ үзүүлэгчийн апп

Таныг “Про” болгох Servicebox Pro апп-аа татаад өөрийн үзүүлдэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд гаргаарай. Үйлчилгээний захиалга хүлээж авах, явцаа хянах, хэрэглэгчтэй холбогдох, төлбөр тооцоо, үйлчилгээний багцаа оруулах гэх мэт таныг мэргэжлийн болгох бүх боломжийг Servicebox Pro апп агуулдаг. Мөн та өөрийн админ интерфэйсийг эзэмших ба үйлчилгээний орлого, захиалгын төлөв, санал болгодог бүх үйлчилгээгээ нэг дороос удирдах гээд олон ухаалаг боломжийг хэрэглэж, үйлчилгээний соёл, стандартыг хамтдаа бүтээх болно. Бүгдийг утсаар эсвэл Фэйсбүүкээр шийддэг үе ард хоцорлоо. Таныг мэргэжлийн болгох Servicebox Pro апп. Өөрчлөлтийг мэдрүүл, Хүн бүр фрийлансер!

Холбогдох

Бид тантай холбогдохдоо таатай байх болно. Та дараах товч дээр дарж холбоо барих мэдээллийг харна уу.

Нэмэлт боломжууд

Сошиал бүртгэлээр нэвтрэх

Заавал шинэ бүртгэл үүсгэлгүй өөрийн Facebook эсвэл Google бүртгэлээр нэвтрэх

Админ интерфэйс

Бизнес эрхлэгч болон үйлчилгээ үзүүлэгчид зориулсан удирдлагын цогц систем

servicebox

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Централ парк оффис, 12 давхар

72009999